Монгол Эм Импэкс Концерн элэгний С вирүсийн эсрэг АНУ-ын ЛЕДВИР бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлээд жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд 4000 гаруй өвчтөн энэхүү эмийг эмчилгээндээ хэрэглэсэн бөгөөд үр дүн өндөр байгаад эмч, өвчтөнүүд сэтгэл хангалуун байгаа юм. Бид эдгэсэн өвчтөнүүдээс БЗД-н иргэн Ч.Боргой гуайг онцолж цөөн хором ярилцсан юм.

Сайн байна уу? Юуны өмнө танд аюулт өвчнөө бүрэн эмчилж эрүүл болсонд баяр хүргэе. Та манай сэтгүүлийн уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Баяралаа. Намайг Чүлтэмийн Боргой гэдэг.  Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрж өссөн. 63 настай. Элэгний С вирүс гэдэг аюултай өвчнөө эмчилж эрүүл саруул болсондоо маш их баяртай байна.

Та элэгний С вирүсийн халдвартай гэдгээ анх хэзээ мэдсэн бэ? Таны биед ямар зовиур илэрч байв?

Би анх 2008 онд С вирүсийн халдвартай гэдгээ мэдсэн. Тухайн үедээ тоолуулсан боловч идэвхижилгүй гэсэн хариу гарсан учраас ямар нэг эмчилгээ хийлгээгүй юм. Түүнээс хойш биед ямар нэг зовиур мэдэгдэхгүй явж байгаад элэг өөрчлөлттэй болж хатуурлын 2-р түвшинд орж байгаа гэдгийг санамсаргүй эмчид үзүүлэхдээ олж мэдсэн. Миний биед мэдэгдэхүйц өвдөлт, зовиур өгдөггүй байсан ч их ядарч сульдах, хоолны шингэц муудах мөн  биеийн жин буурч, даралт ихсэх гэх мэт шинж тэмдэгүүд илэрч эхэлсэн л дээ. Тэгээд С вирүсийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болж 2016 оны 7-р сард эмчийн хяналтанд орсон.

borgoi

Та элэгний С вирүсийн эсрэг ямар эмчилгээ хийлгэж байсан бэ?

Шаардлагатай бүх шинжилгээнүүдийг өгсөний дараа эмчийн хяналтанд орж Ледвир гэдэг эмийг эмчийн хяналтанд 3 сар уухаар болсон. Би бодохдоо ийм айхтар өвчинд их олон төрлийн эмийг удаан хугацаанд уух байх гэсэн ойлголттой байсан ч өдөрт ердөө нэгхэн ширхэг эмийг 3 сар уугаад эмчлэгдэнэ гэдгийг мэдээд их гайхсан, бас баярласан л даа. Юм хөгжиж ийм аюултай өвчнийг ийм богино хугацаанд эмчилж чаддаг болно гэдэг чинь тухайн хүнд хичнээн амар билээ дээ. Дээрээс нь улс Эрүүл Мэндийн Даатгалаар 210,000 төгрөгөөр хөнгөлөөд өглөө. Үнэхээр их баяртай байгаа.

Таны биеийн байдал одоо ямар байна?

Миний биеийн байдал өмнөх үеэ бодвол их сайжирсан. Эмчилгээ хийлгэхээс өмнө биеийн жин буурч байсан. Түүнийгээ дагаад хоолонд муу, юм идсэний дараа шингэц удаан байлаа. Энэ нь элэгний үйл ажиллагаа муудсанаас болдог юм билээ л дээ. Мөн өмнө нь даралт 200 хүртэл ихэсдэг байсан. Харин ЛЕДВИР эмийг эхний тунг ууж дууссанаас хойш биеийн байдал эрс сайжираад эхэлсэн л дээ. Одоо бол даралт хэвийн хэмжээнд орж эм уухаа больсон, хоолонд их сайн болж, царай зүс шингэрээд ер нь л бие их хөнгөн шингэн болсон доо. Миний гэр бүл ойр дотныхон, танилууд маань ч миний биеийн байдал их сайжирж байгааг хэлж байна. Сэтгэл үнэхээр хангалуун байгаа.

Миний төрөл садан, танилууд дунд элэгний өвчинөөр өөд болсон хүмүүс бий. Тухайн үед ийм үр дүнтэй эмчилгээ байсан бол тэр хүмүүс амьд сэрүүн байх байждээ гэж одоо боддог юм. ЛЕДВИР гэдэг энэ эмийг олон хүмүүс мэдээсэй, хэрэглээд эдгэрээсэй гэж үнэхээр хүсч байна. Би ойр дотны таньдаг, мэддэг хүмүүстээ энэ талаар чадахаараа хэлж зөвлөж л явна даа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s