lcwebfoto6-350x350Орчин үеийн анагаах шинжлэх ухааны ололт, амжилтын гавьяагаар элэгний С вирүсийн халдварыг маш богино хугацаанд өндөр үр дүнтэйгээр эмчлэх боломжтой болсон. Хэдийгээр Монгол улс элэгний өвчлөл,  түүнээс үүдэлтэй хавдар, нас баралтын зэргээрээ дэлхийд тэргүүлдэг ч харьцангуй богино хугацаанд өвчлөлийг бууруулах, тархалтыг хязгаарлах бүрэн боломжтой гэж эмч мэргэжилтнүүд үздэг. Энэ талаар бид АУ-ны магистр, элэгний төвийн их эмч Д.Бэхболдтой цөөн хором ярилцлаа.

Элэгний С вирүсийг харьцангуй богино хугацаанд өндөр үр дүнтэйгээр эмчилдэг болчихлоо. Гэсэн ч дахин халдвар авах эрсдэлтэй байдаг. В вирүсийн эсрэг вакцин байхад яагаад С вирүсийн вакцин гэж байдаггүй юм бэ?

Иргэд С вирүсийн халдвараа эмчилчихлээ гээд санаа нь амарчихдаг. Гэтэл дахин халдвар авах эрсдэлтэй шүү дээ. Хепатитын С вирүсийн вакцин одоогоор дэлхийд гараагүй байна. С вирүс маш богино хугацаанд өөрийнхөө генийг өөрчилж байдаг нь судалгааны ажилд нэлээд хүндрэл учруулдаг. С вирүсийн халдвар авсан үед зөвхөн түүний эсрэг эсрэг бие үүсдэг бөгөөд эсрэг төрөгч байдаггүй. Гэхдээ орчин үеийн ангаахын шинжлэх ухаан элэгний С вирүсийг бүрэн ялан дийлж удахгүй  вакцин гарган авч чадна гэж найдаж байна.

Элэгний С вирүсийн эсрэг эмчилгээний хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнүүд Монголд нэвтрээд байна. Хэдийгээр тухайн өвчтөнд хэрэглэх эмээ өөрөө сонгох эрх нь байгаа хэдий ч үнэ өртгөөс гадна чанар, стандартын тал дээр ямар шалгуур үзүүлэлтийг анхаарах шаардлагатай вэ? Жишээ нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас /ДЭМБ/ Ледвир эмийг чанар нь баталгаажсан элэгний С вирүсийн анхны бүтээгдэхүүнээр зарласан байна л даа?

Одоогийн байдлаар С вирүсийн эсрэг шууд үйлдэлтэй 6 нэр төрлийн эм эмчилгээнд хэрэглэгдэж байна. Эдгээр эмнүүдээс сонгон эмчилгээндээ хэрэглэх бүрэн эрх нь хүмүүст бий. Зарим хүмүүс хаана хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй, чанар үр дүн нь баталгаажаагүй элдэв эм бэлдмэл дур мэдэн хэрэглэх тохиолдол цөөнгүй байна. Энэ нь тухайн хүн эрүүл мэнддээ маш том эрсдэл учруулж байгааг ойлгох хэрэгтэй. Харин үүний оронд яг одоо эмчилгээний практикт хэрэглэгдэж байгаа үр дүн нь баталгаажсан эмийг эмчийн заавар, жорын дагуу хэрэглэх нь зүйтэй. Ледвир эмийн чанарыг ДЭМБ баталгаажуулсан нь чухал үйл явдал. Дэлхийн эрүүл мэндийн асуудлыг хариуцан ажилладаг байгууллага тухайн бүтээгдэхүүний чанарыг хүлээн зөвшөөрчихлөө гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл бид дэлхийн хэмжээний өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнийг эмчилгээндээ хэрэглэдэг болчихлоо. Энэ бол маш таатай боломж. Монголчууд дэлхий өндөр түвшиний эмчилгээг хийлгэж байгаад баяртай байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ ямар шалгуур үзүүлэлтээр эмийн чанарыг баталгаажуулдаг вэ?

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ эмийн бүтээгдэхүүний чанарт лабораторийн тодорхой шалгуураас гадна өвчтөнд үзүүлж буй үр дүн болон үнэ өртгийн хувьд хэр зэрэг хүртээмжтэй байгаа зэргийг харгалзан үзэж, шаардлагатай судалгаа шинжилгээг хийсний үндсэн дээр тухайн эмийн чанарыг баталгаажуулдаг. ДЭМБ-с чанар нь баталгаажсан бүтээгдэхүүн гэдэг нь шаардлагатай бүхий л шалгуур үзүүлэлт, стандартыг хангасан гэж ойлгож болно.

Иргэд элэгний вирүсийн халдвар, түүний хор хөнөөлийн талаар нэг үеэ бодвол тодорхой хэмжээнд мэддэг, ойлгодог болчихлоо. Төр болон хувийн хэвшлийн байгууллагууд ч үүн дээр хамтран ажиллаж тодорхой ажлуудыг хэрэгжүүлээд эхэллээ. Үүнтэй холбоотойгоор урьдчилан сэргийлэх шинжилгээ өгөх, эмчилгээнд хамрагдах иргэдийн идэвхи нэмэгдэж байна уу?

Иргэд элэгний вирүсийн халдварын талаарх мэдлэг 2014 он буюу өмнөх үеэ бодвол харьцангуй дээшилсэн байгаа нь сайшаалтай. 2017 оны 5 сараас Элэг бүтэн Монгол хөтөлбөр маань орон даяар албан ёсоор нээлтээ хийсэн. Энэ ажилтай холбоотой Оном сан, Элэгний төвөөс элэгний вирүст халдвар, хатуурал, хавдрын талаар мэдээлэл бүхий номыг гарган ард иргэдэд өгч үнэгүй танилцуулаад байна. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээр урьдчилан сэргийлэх үзлэгт ихээр хамрагдаж байгаа бөгөөд хепатитын С вирүсийн халдвартай иргэд вирүсийн ачаалалаа үзүүлж эмчилгээндээ хамрагдаж, ЭМД-ийн хөнгөлөлтэй жороор эмээ авч ууж байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s