Өнгөрөгч 12 дугаар сарын нэгний өдөр дэлхийн ДОХ-ын эсрэг өдөр тохиолоо. Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ нь ХДХВ буюу хүний дархлал хомсдлын вирүсээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин юм. Одоогоор энэхүү өвчнийг бүрэн эдгээх боломжгүй бөгөөд хүн бүр хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьтал, халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх зэрэг эрсдэлтэй хүчин зүйлсээс зайлсхийх нь шаардлагатай байгаа юм.
Монгол Эм Импэкс Концерн нь АШУҮИС-тай хамтран бусад их, дээд сургуулиудад сургалт, мэдээллийн өдөрлөгийг зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээний үеэр Герман улсад үйлдвэрлэгдсэн олон улсад чанараараа алдартай Маскулан брендийн бэлгэвчийг үнэ төлбөргүй тараах юм. Мөн та Маскулан брендийн бэлгэвчийг Монгол Эм Импэкс Концерны Улаанбаатар хотын болон орон нутгийн 21 аймгийн салбаруудаас худалдаж авахаас гадна Дэлхийн ДОХ-ын эсрэг өдрийн хүрээнд үнэгүй авах боломжтой.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s