Zurag_1

Хүйтэн сэрүүний улиралд ханиад томуугийн өвчлөл ихэсдэг. Энэ жил амьсгалын замын өвчлөл, түүнээс үүдэлтэй, уушгины хатгалгаа бага насны хүүхдүүд ч гэлтгүй насанд хүрэгчдийн дунд маш өндөр байна. Томуугийн халдвараар өвчилсөн тохиолдолд элдэв антибиотик дур мэдэн хэрэглэлгүй витамин, эрдэс бодисоор баялаг хоол тэжээл хэрэглэх замаар дархлаагаа сайжруулах, мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай юм. Энэ талаар бид  УНТЭийн Уушгины эмгэг судлалын клиникийн их эмч, АУы магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ц.Батцэнгэлтэй ярилцлаа.

Энэ жил ханиад томуу, амьсгалын замын өвчлөл маш их байна. Томуу томуу төст өвчний үүсгэгч, гол шалтгааны талаар уншигчдад мэдээлэл өгөөч.

Томуу, томуу төст өвчин буюу бидний нэрлэдгээр ханиад нь дэлхий нийтэд хамгийн өргөн тархсан амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Жил бүр томуугийн вирүсийн өөр хэвшинж тархаж өвчлүүлдэгээрээ бусад халдвараас ялгаатай. Томуу өвчнөөр жилдээ 3-5 сая орчим хүн маш хүнд хэлбэрээр өвдөж 250-500 мянган хүн нас бардаг гэсэн ДЭМБ –ын судалгаа байна.

Амьсгалын замын цочмог халдварт өвчин буюу томуу, томуу төст өвчин, ханиадны гол үүсгэгч нь вирүс байдаг. Вирүс бол зөвхөн амьд эсийн дотор өсөж үржих чадвартай өвчин үүсгэгч юм.  Мөн томуу үүсгэгч А, В ,С хүрээний вирүс гэж байдгаас гадна амьсгалын замын цочмог халдвар, ханиад үүсгэгч 200 гаруй төрлийн вирүс байдаг. Тийм учраас нийтэд нь томуу, томуу төст өвчин гэж нэрлэдэг л дээ. Энэ вирүс нь -70 хүртэлх хэм буюу гадаад орчинд  идэвхитэй амьдрах чадвартай ч халуун дулааны өндөр температурт, мөн ариутгалын бүх уусмалд  амархан  үхдэг. Халдварлах чадвар маш өндөр бөгөөд 10 хүний 9 нь халдвар авдаг. Өөрөөр хэлбэл халдвар нэг хүнээс нөгөөд маш хурдан тархаж олон хүн зэрэг өвчилдөг гэсэн үг. Вирүс  нь амьсгалын зам руу  нэвтрэн  орж  гуурсан хоолойн цочмог хурц үрэвсэл үүсгэн хүндэрсэн үед уушгины хатгаа болдог.

Томуу өвчний үед антибиотик эмчилгээний заалт байхгүй

Хүмүүс ханиад хүрсэн үедээ дур мэдэн хүчтэй антибиотикуудыг хэрэглэчихдэг шүү дээ. Ер нь ханиад хүрсэн үед ямар эмчилгээ илүү үр дүнтэй байдаг вэ?

Эхний үе шат  болох  24- 48 цагийн дотор вирүсийн халдварын эрсдэлтэй, архаг хууч өвчтэй, өндөр настай, дархлаа сул үед вирүсийн эсрэг эм бэлдмэл хэрэглэх нь зүйтэй байдаг.  Ихэнх вирусийн эсрэг эмүүд нэг эсээс нөгөө эсэд вирүс дамжих замыг саатуулдаг учир вирүсийн эсрэг эм бэлдмэл эхний 24-48 цаг дотор хэрэглэвэл  үр дүн сайтай. Эмчийн зааваргүйгээр өөрөө дур мэдэн эмчилгээ хийх, ялангуяа бактерийн эсрэг антибиотик хэрэглэх нь маш буруу. Яагаад гэвэл антибиотик ханиадны вирүст огт үйлчлэхгүй. Вирүсийн халдвар хүний дархлааны тогтолцоог дарангуйлсан байхад антибиотик хэрэглэх нь хүний дархлааг улам сулруулдаг. Тиймээс томуу өвчний үед антибиотик эмчилгээний заалт байхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Вирүсийн халдвар уу, бактериийн халдвар уу, хатгаа байна уу гэдгийг  өрхийн эмч, нарийн мэргэжлийн эмчид хандаж зөв оношилгоо хийлгэж, оновчтой эмчилгээ хийх нь зүйтэй. Эрүүл, дархлаа сайтай үед эм уухгүй байсан ч томуу, томуу төст өвчин өөрөө аяндаа эдгэрч болно. Дархлааны тогтолцоогоо бэхжүүлж хэвийн байлгахын тулд уургаар баялаг  хоол  хүнс  хэрэглэж эрдэс баялаг, шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг  хангалттай хэрэглэх нь чухал. Ханиаднаас сэргийлэхийн тулд дулаан хувцаслах асуудал үнэхээр чухал. Даарснаас болж хэсэг газрын цусны судаснууд агшсанаас цусны эргэлт удааширч тухайн хэсгийн хамгаалалт алдагдан  вирүс, бактер хүний эс рүү нэвтрэн орох боломж бүрддэг. Тиймээс  дулаан хувцаслах, халуун  хоол  цай идэх, халуун аарц, мөн чацаргана, аньс  хэрэглэх, сонгино сармистай халуун шөл уух нь хүйтэн сэрүүний улиралд ханиад томуугаар өвдөхгүй байхад чухал хобогдолтой байдаг.

Уушги нь гадны бохирдлоос өөрийгөө хамгаалж цэвэрлэх үйлдэлтэй

Уушги хамгаалах, амьсгалын замын элдэв өвчлөлийн эмчилгээнд ямар бүтээгдэхүүн хэрэглэж байна вэ?

Дэлхийн анагаахын шинжлэх ухаанд олон дэвшил, ололт амжилт гарч байна. Үүний нэг төлөөлөл нь Австри улсад үйлдвэрлэсэн лаванда цэцгийн тосноос гаргаж авсан тавипек гэдэг бүтээгдэхүүн юм. Энэ эм нь нарийн гэдсэнд очиж задарч цусны урсгалд ордог учир ходоодыг цочроодоггүйгээс гадна гуурсан хоолойн салст бүрхэвчийн намираа хучуур эдийн үйл ажиллагааг сэргээж үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлдэг. Уушги нь өөрийгөө тоос тоосонцор, утаа зэрэг гадны элдэв бохирдлоос цэвэрлэх, хамгаалах үйлдэлтэй байдаг. Тавипек бүтээгдэхүүн энэ үйлдлийг нь сэргээж, дэмжиж өгдөгөөрөө онцлогтой. Мөн цусны цагаан, цулцангийн макрофагийг идэвхжүүлж бактер, мөөгөнцөр, сүрьеэгийн савханцрын идэвжлийг бууруулах, тэдгээрээс ялгарах хорыг саармагжуулах зэрэг олон сайн үйлчилгээтэй нь эмнэлзүйн туршилт судалгаагаар батлагдсан. Агаарын бохирдол, тоос тоосонцороос үүдэлтэй ханиалга, элдэв өвчлөлийг маш сайн намдааж, анагааж байгааг өвчтөнүүд хэлж байна. Ханиад өвчний эдгэрэлт түргэн, дахиж өвчлөх нь бага байна. Мөн гуурсан хоолойн архаг үрэвсэлтэй үед, тамхичдад хэрэглэхэд ханиалгалтыг ихэсгэхгүйгээр уушгины цэр салстыг гаргаж чөлөөлж байна. Ерөнхийдөө үр дүн их сайн байгаа.

Танд баярлалаа.

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s