Орчин үеийн анагаахын шинжлэх ухааны ололт, амжилтын ачаар элэгний С вирүсийн халдварыг маш богино хугацаанд өндөр үр дүнтэйгээр эмчлэх боломжтой болсон. Хэдийгээр Монгол Улс элэгний өвчлөл, түүнээс үүдэлтэй хавдар, нас баралтын зэргээрээ дэлхийд тэргүүлдэг ч харьцангуй богино хугацаанд өвчлөлийг бууруулах, тархалтыг хязгаарлах бүрэн боломжтой гэж эмч, мэргэжилтнүүд үздэг. Энэ талаар АШУҮИС-ийн Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх эмч Д.Даваадоржтой цөөн хором ярилцлаа.

Өнөөдрийн байдлаар элэгний С вирүсийн эмчилгээ Монгол улсад ямар түвшинд байна вэ? Эмчилгээний үр дүн ямар байна? Бид үнэхээр дэлхийн  түвшний эмчилгээг Монголдоо хийж чадаж байна уу?

ДЭМБ-ын 2015 оны удирдамж, АНУ болон Европын Холбоо, Азийн элэгний эмч нарын холбооны удирдамжийг үндэслэн Монгол оронд 2015, 2016 онуудад элэгний С вирүсийг эмчлэх удирдамжийг Эрүүл мэндийн яамны мэргэжлийн зөвлөл болон Үндэсний мэргэжилтнүүд хамтран боловсруулсан. Энэ удирдамжаар дэлхийн түвшний эмчилгээг Монгол улсад маш хурдтайгаар нэвтрүүлж эмнэлгзүйн практикт 2015 оноос хэрэглэсэн.

Үүний үр дүнд 18000 гаруй өвчтөнийг эмчилж, 95-с дээш хувийн эмчилгээний үр дүнтэй байна. Монгол улсын үндэсний мэргэжилтнүүдийн хийж байгаа энэ ажлын үр дүнг ДЭМБ-ийн С вирүс гепатиттай тэмцэх ажлын хэсэг 2017 оны 9 сард Женевт хуралдаж сайшаасан. Мөн 2017 оны 10 сард АНУ-ын Элэгний Эмч нарын холбооны хурал дээр ДЭМБ-ын төлөөлөгч Монгол орны хийгдэж байгаа ажлын үр дүнг жишиг орноор тооцож ажлын үр дүн сайн байгааг дэлхий нийтэд мэдээлэн цаашид энэ загвараар бусад оронд хэрэгжүүлэхийг уриалсан. Хамгийн гол нь Монголд элэгний с  вирүсийн эсрэг Засгийн газар, ЭМЯ, Хөдөлмөр Нийгэм хамгааллын яам болон бусад холбогдох төрийн захиргааны байгууллагууд маш анхааралтай хандан уг асуудлыг эдийн засгийн болон хууль эрх зүйн хүрээнд шийдсэнээр өвчтөнд эдийн засгийн дарамтгүй шинжилгээ хийх боломжтой. Эмчилгээний хөнгөлөлттэй нөхцлийг бий болгосноор эмчилгээнд хамрагдах өвчтөний тоо өсч байна.

D_DavaadorjМөн 45-65 насны нийт хүн амын дунд С вирүсийн илрүүлэг шинжилгээ, эмнэлгийн ажилчдын дунд С вирүсийн илрүүлэг шинжилгээг хийснээр цаашид хамрагдах, тэр тусмаа халдварын голомтод ажилладаг эмнэлгийн ажилчдыг эрүүлжүүлэх, эмчлэх асуудлуудыг шийдсэн. ДЭМБ-аас манай улсыг Вирүс Гепатиттай тэмцэх Элэг бүтэн Монгол гэсэн хөтөлбөрийг сайшааж үүнийг цаашид эрчимтэй үргэлжлүүлэхийг хүссэн.

Жил бүр зохиогддог АНУ-ын Элэг судлалын уулзалтад дэлхийн 190-200 орны 11 000 орчим эмч, эрдэмтэн, судлаачид оролцдог дэлхийн хамгийн том хурал юм.

Америкийн элэгний Өвчин Судлалын Холбоо -ны олон улсын томоохон хуралд Монгол Эм Импэкс Концерн эмч, мэргэжилтнүүдийг оролцууллаа. Таны хувьд энэ хурал ямар ач холбогдолтой үйл явдал болж өнгөрсөн бэ?

Энэ маш том ач холбогдолтой зүйл болсон. Монгол Эм Импэкс Концерн нь 2016, 2017 онуудад нийт 22 эмч мэргэжилтнүүдийг Америкийн элэгний Өвчин Судлалын Холбоо -ны олон улсын томоохон хуралд оролцуулсан нь манай үндэстний мэргэжилтнүүд, мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ туршлагаа хуваалцах, шинэ мэдээлэл олж авах, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан маш ач холбогдолтой үйл явдал болсон. Жил бүр зохиогддог АНУ-ын Элэг судлалын уулзалтад жил бүр дэлхийн 190-200 орны 11 000 орчим эмч, эрдэмтэн, судлаачид оролцдог дэлхийн хамгийн том хурал юм. Энэ хурлаар сүүлийн үед хийгдэж буй Элэг судлалын эрдэм шинжилгээний ажлын үр дүнгүүд, эмнэлзүйн практикт хэрэглэж байгаа шинэ эмийн үр дүнгүүд, цаашид шинээр хийгдэх эрдэм шинжилгээний ажлын чиг хандлагыг хэлэлцдэг мэргэжлийн хамгийн том уулзалт хурал юм.

Монгол Эм Импэкс Концерн нь ганц АНУ-ын элэг судлалаас гадна Европын элэг судлал, Азийн АПАСЛ-ын хуралд эмч мэргэжилтнүүдийг оролцуулсан нь манай эмч мэргэжилтнүүдийн онолын болон практик дадлагын чадварыг сайжруулахад маш том үнэтэй хөрөнгө оруулалт хийж болсон. Энэ нь Монгол Эм Импэкс Концерн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа хүлээж, үндэсний мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг сайжруулахад хийж буй том алхам юм.

Мөн Монгол Эм Импэкс Концерн нь АНУ-ын Майлан /Mylan/ компанитай хамтарч Монгол улсад эмнэлзүйн практикт хэрэглэж байгаа Лэдипасвир + Софосбувир хослол болон түүний үр дүнгийн талаар Ази, Африкийн орнуудад зориулсан эмнэлзүйн удирдамжийг боловсруулахад үндэсний мэргэжилтнүүд оролцсон нь С вирүсийн гепатиттай тэмцэхэд манай улсын оруулж буй том хувь нэмэр юм.

Эмч, мэргэжилтнүүдийн хувьд дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд зохион байгуулагдаж байгаа олон улсын хуралд оролцож мэдлэгээ дээшлүүлж мэдээлэл авна гэдэг дан ганц эмч гэлтгүй эмчлүүлж буй өвчтөнүүдэд үр өгөөжтэй зүйл шүү дээ. Энэ талаар ямар сэтгэгдэлтэй байна?

Тийм. Эмч мэргэжилтнүүд ОУ-ын хуралд оролцож, мэдлэг мэдээлэл авна гэдэг нь ганцхан хувь хүний асуудал биш бөгөөд нийгэмд үзүүлэх том асуудал байдаг. Энэ нь өвчтөнийг дан ганц эмчлэхээс гадна эмч мэргэжилтнүүдэд хөдөө орон нутагт сургалт хийх, хамтарсан судалгаанууд хийх, өвчтөнүүдэд нэгдсэн нэг зөв ойлголтуудыг өгөх, дэлхийн түвшний стандартын эмчилгээ оношилгоог Монгол улсын эмнэлзүйн практикт бүрэн нэвтрүүлж буй ажил юм. Энэ нь бид шийдэж чадаагүй асуудлаа бүрэн шийдэх, элэгний эмгэгийн хүндрэл болох хатуурал, хавдраас бүрэн урьдчилан сэргийлэх боломжийг  бий болгож байна. Аливаа өвчнийг хүндэрсэн хойно нь биш, хүндрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх нь орчин үеийн анагаахын үндсэн чиг хандлага юм. Энэ чиг хандлага руу С вирүсийг эмчлэх эмчилгээний явцад бид шилжиж байна. Тийм учраас халдварыг эрт илрүүлэх, эрт илрүүлсэн хавдрыг эрт эмчлэх, энэ нь манай анагаах ухааны үндсэн бодлого болох ёстой.

Цаашид дэлхийн хэмжээнд элэгний өвчлөлийн эмчилгээ, оношилгоо, эмчилгээний арга барилд ямар ахиц дэвшил, нээлт гарч байна вэ?

Дэлхийн хэмжээнд, түрүүн би дурдсан, эрт үеийн илрүүлэг, оношилгоо эмчилгээ, үндсэн чиг хандлага болохын хажуугаар элэгний өөхжилт, эмийн болон хордлогын шалтгаанд элэгний эмгэгүүдийг хэрхэн эмчлэх, Б вирүст, хавсарсан Дельта вирүтс гепатитийг эмчлэх шинэ эмийн туршилтууд, судалгаанууд эрчимтэй хийгдэж байна. Дөнгөж саяхан В вирүсийн эсрэг шинэ вакцин гарсныг АНУ-ын Хоол болон Эмийн Захиргаанаас баталсан.

В вирүст гепатитийн эмчилгээний шинэ эмүүд туршилтын хоёрдугаар үе шатанд хийгдэж байгаа нь 2019-2020 оны үед бүрэн эмнэлзүйн практикт хэрэглэгдэж эхлэх болов уу.

Бодисын солилцооны шалтгаанд элэгний өөхжилт, хорт бодисын шалтгаанд элэгний эмгэгүүдийн судалгаанууд сүүлийн үед эрдэмтдийн анхаарлыг татаж байна. Элэг шилжүүлэн суулгах, тэр тусмаа элэг ургуулах технологи, регенератив медицин чиглэл эрчимтэй хөгжиж байна. Ингэхээр эд эсийг ургуулах, эрхтэн солих технологи шинэ шатанд гарч байна гэсэн үг.

Танд баярлалаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s