Нийслэлийн засаг даргын нэрэмжит “Улаанбаатар Марафон” арга хэмжээнд Монгол Эм Импэкс Концерны хамт олон нэгдэж эрүүл мэнд, идэвхитэй хөдөлгөөний ач холбогдлыг иргэдэд сурталчилан оролцлоо.

Энэхүү арга хэмжээ нь Улаанбаатар хотыг олон улсад сурталчилах, нийслэлийн иргэдэд биеийн тамир, спорт, идэвхитэй хөдөлгөөн түүний ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг. “Улаанбаатар Марафон” олон улсын арга хэмжээнд Монголын эм хангамжийн салбарын ууган байгууллага болох Монгол Эм Импэкс Концерны хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд оролцож эрүүл мэндийн боловсролыг дэмжих, эрүүл аж төрөх хэвшил, идэвхитэй хөдөлгөөнд иргэд, олон нийтийг уриаллаа.

32746477_1030630007101899_2362513573676056576_o

Монгол Эм Импэкс Концерн энэ жил үүсгэн байгуулагдсан түүхт 95 жилийн ойгоо угтаж байгаа бөгөөд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, болзошгүй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулж, энэ чиглэлийн олон нийтийн ажлуудад тогтмол оролцдог. Тухайлбал “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирүсийн эсрэг ЛЕДВИР эмийг эмчилгээнд нэвтрүүлж өнөөдрийн байдлаар энэхүү бүтээгдэхүүний тусламжтайгаар 10 мянга гаруй хүн аюулт өвчнөөсөө ангижраад байна.

Монгол Эм Импэкс Концерн нь чанартай найдвартай эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын болон Монгол орныг бүхэлд нь хамарсан өөрийн өргөн салбар нэгжээрээ дамжуулан ард иргэд болон эмнэлгийн байгууллагуудад хурдан шуурхай хүргэсээр ирсэн эм хангамжийн салбарын анхдагч байгууллага юм.

32861050_1030630903768476_6059765720089100288_o32929397_1030630110435222_1057185893305024512_o32861054_1030629727101927_8342929274755350528_o32927175_1030630193768547_125258336026230784_o

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s