Монгол Эм Импэкс Концерн эмийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Mylan /Майлан/ компанитай хамтран хавдрын өвчний үед тэр дундаа ходоод, хөхний хорт хавдрын үед  хэрэглэгдэх орчин үеийн анагаах ухааны ололтыг шингээсэн дэвшилтэт Хертраз бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүллээ. Ингэснээр ходоод, хөхний хорт хавдар хүндрэл, өвчний даамжирлыг бууруулах таатай нөхцөл бүрдэж байгаа юм.

Zurag_3

Хөхний хорт хавдар нь Монгол улсын эмэгтэйчүүдэд тохиолдох хорт хавдраар  хоёрдугаар байр, дэлхий дахинаа нийт эмэгтэйчүүдийн хорт хавдрын шалтгаантай нас баралтын 2-р байрыг эзэлж байна. 2016 онд гаргасан судалгаанд 2030 он гэхэд дэлхий даяар хорт хавдраар нас барах эмэгтэйчүүдийн тоо жилд 5.5 сая хүрэх төлөвтэй байгааг дурджээ. Иймээс хавдар, тэр дундаа эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын оношилгоо, түүний эмчилгээний асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа юм.

Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хөхний хорт хавдарын эмчилгээний дэвшилтэт ХЕРТРАЗ бүтээгдэхүүнийг өнөөдөр нэвтрүүлж, эмч мэргэжилтнүүдэд зөвлөгөө мэдээллийг хүргэлээ. Дээрх бүтээгдэхүүн нь элэгний С вирүсийн халдвартай 20,000 орчим өвчтөнийг эмчилсэн ЛЕДВИР эмийн үйлдвэрлэгч АНУ-ын Mylan компаний бүтээгдэхүүн бөгөөд хөхний хавдрын өвчнөөр шаналж буй олон өвчтөнд ЛЕДВИР эмийн адил үр дүнгээ өгнө гэдгийг Монгол Эм Импэкс Концерн болон Mylan Компаний мэргэжилтнүүд онцолж байна.

Zurag_4

Зонхилон тохиолдох 5 хавдарын өвчний нэг хөхний хорт хавдраар өвчилсөн хүн бүрэн төгс эмчлэгдэх эсэх нь хавдар аль шатандаа оношлогдохоос ихээхэн хамаардаг бөгөөд  Өмнөд Африк, Монгол, Алжир, Энэтхэг зэрэг бага болон дунд орлоготой улс оронд дийлэнх тохиолдолд хөхний хорт хавдар хожуу оношлогддог байна. Энэ нь цаашид хавдраар нас барах эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх магадлалтайг тайланд онцолжээ.

Харин Монгол Эм Импэкс Концерны Монголд нэвтрүүлж буй энэхүү бүтээгдэхүүн нь хөхний хорт хавдар өвчний хүндрэл, цаашлаад нас баралтыг тодорхой хэмжээнд бууруулах чухал ач холбогдолтойг арга хэмжээнд оролцсон эмч мэргэжилтнүүд онцолж цаашид  төр болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын амжиллагааг сайжруулж энэ чиглэлээр илүү үр дүн гаргаж ажиллах боломжтой гэдгийг илэрхийллээ.

Zurag_5

Монгол Эм Импэкс Концерн нь үүсгэн байгуулагдсан түүхт 95 жилийн ойн хүрээнд хүн ардын эрүүл мэндийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөр, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн анагаахын шинжлэх ухаанд гарч буй ололт амжилтыг шингээсэн, үр дүн нь баталгаажсан эм, эмийн бүтээгдэхүүнийг Монголын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж байна. Тухайлбал өнгөрөгч долоо хоногт чихрийн шижингийн үеийн хөлний хүндрэлийн эмчилгээний дэвшилтэт бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлсэн билээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s