Монгол Эм Импэкс Концерн чихрийн шижин өвчинтэй хүүхдүүдийн эмчилгээнд чухал шаардлагатай 95 ширхэг NovoPen тариурыг ЭХЭМҮТ-д хандивлалаа. Энэхүү арга хэмжээг үүсгэн байгуулагдсан 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд эмч, өвчтнүүд, тэдний ар гэрийнхэн Монгол Эм Импэкс Концернд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.

ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн дунд чихрийн шижин өвчинтэй хүүхдүүд багагүй хэсгийг эзэлдэг байна. Чимээгүй тахал хэмээн нэрлэгддэг энэ өвчин нь байнгын эмчилгээ, хяналт шаарддаг өвчин бөгөөд хүндэрсэн тохиолдолд амь насанд ч аюул учруулах эрсдэлтэй юм.

Монгол Эм Импэкс Концерн түүхт 95 жилийн ойн хүрээнд нийгэм рүү чиглэсэн, тусламж дэмжлэг шаардлагатай байгаа хэсэгт зориулсан  арга хэмжээг идэвхтэй зохион байгуулж байгаа төдийгүй эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дэмжих Доктор стади /Dr Study/ хөтөлбөрийн хүрээнд онол, практикийн хурал, сургалт, симпозиумыг тогтмол зохион байгуулан олон улсын нэртэй эрдэмтэн профессоруудыг урьж Монголын эмч нартай уулзуулж туршлага солилцох боломжийг бий болгодог юм.

IMG_8461IMG_8401IMG_8431IMG_8453IMG_8444

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s