“Монгол Эм Импэкс Концерн” ХХК нь анх 1923 онд “Нэгдүгээр эмийн сан” нэртэйгээр тулгын чулуугаа тавьж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Монгол улсын эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүн ардыг зайлшгүй шаардлагатай чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах нэр төртэй, нэн хариуцлагатай үүргээ 94 жилийн турш тасралтгүй, хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн үндэсний хэмжээний ууган эм хангамжийн компани юм.

Төрийн өмчийн мэдэлд байсан тус концерн нь 2007 оноос эхлэн бүхэлдээ хувийн өмчид шилжсэнээр бид нэн тэргүүнд компанийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, зах зээлд эзэлсэн байр сууриа бэхжүүлэх тогтвортой өсөлтийн стратегийг ханган ажиллаж байна.

Хувьчлагдсанаас хойш Фарммаркет эмийн сангийн сүлжээгээрээ хэрэглэгчдэд ойртож, тэдний хэрэгцээ шаардлагад суурилсан, орчин үеийн шинэлэг үйлчилгээгээ хүргэн, тохь тухтай орчинд өргөн сонголттой, чанарын баталгаатай эм, эмийн бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа нь иргэдийн талархлыг ихэд хүлээж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Монгол Эм Импэкс Концерн нь байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн импорт, эм эмийн бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа, хадгалалт, тээвэрлэлт, ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааг явуулж байна. Мөн орчин үеийн үйлчилгээний соёлыг нэвтрүүлж Улаанбаатар хотын болон хөдөө орон нутаг дахь 21 аймагт байрлах эмийн сан болон өөртөө үйлчлэх фарммаркетын салбаруудаараа дамжуулан хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

ТҮҮХ
1923 он –
Жанжин Д.Сүхбаатарын тушаалаар “Нэгдүгээр Эмийн Сан” нэртэйгээр анхны эм хангамжийн байгууллага үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ нь өнөөгийн Монгол Эм Импэкс Концерны тулгын чулууг тавьсан юм.

2007 он – Хувийн өмчид бүрэн шилжиж Монгол Эм Импэкс Концерн үйлчилгээ, компаний үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, зах зээлд эзэлсэн байр сууриа бэхжүүлэх, тогтвортой өсөлтийг ханган ажиллах болов.

2016 он – “Элэгний С вирүсгүй Монгол Улс” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхлэв. Хөтөлбөрийн хүрээн элэгний өвчлөлийг бууруулахад чиглэсэн олон чухал ажлуудыг хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний нэг нь АНУ-ын Mylan Компанитай хамтран элэгний С вирүсийг эмчлэх LEDVIR эмийг Монголд нэвтрүүлсэн юм. Ингэснээр элэгний С вирүсийн өвчнөөр шаналж байгаа өвчтөнүүд харьцангуй хямд үнээр аюулт өвчнөө эмчлэх боломж бүрдэж байгаа төдийгүй өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж цаашлаад 2020 онд Монгол улс элэгний С вирүсээс ангижирсан анхны улс болох зорилтыг тавин ажиллаж байна.

Бид эм хангамжийн салбарт хийж бүтээсэн 94 жилийн туршлага дээрээ үндэслэн чанартай, өндөр үр дүн бүхий эм, эмийн бүтээгдэхүүнийг эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага болон хүн арддаа хурдан шуурхай, найдвартай хүргэн ажиллаж байна.

  1. Тогтвортой, найдвартай үйл ажиллагаа
  2. Хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах өндөр хариуцлага бүхий чадварлаг, мэргэжлийн баг хамт олон
  3. Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч ажиллах үйл ажиллагааны цар хүрээ
  4. Дэлхийн бусад улс орны салбартаа тэргүүлэгч компаниудтай түнш байнгын хамтын ажиллагаа

Бид 94 жилийн турш салбартаа тогтвортой үйл ажиллагаа явуулж өдгөө Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч ажиллах өргөн салбар сүлжээг бий болгож чадсан үндэсний томоохон компаниудын нэг болжээ. Дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухаанд гарсан ололт амжилт, технологийн дэвшил шингэсэн эм, эмийн бүтээгдэхүүнийг Монголдоо амжилттай нэвтрүүлэн хүн арддаа эрүүл мэндийг хүргэн ажилладагтаа бид туйлын бахархалтай байдаг.

Монгол Эм Импэкс Концерн нь дэлхийн эмийн зах зээлд тэргүүлэгч 80 гаруй пүүс компаний албан ёсны дистрибьютерийн болон импортын гэрээгээр чанарын баталгаатай, өндөр идэвхитэй эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг импортлон, холбогдох яам, хяналтын байгууллагын шинжилгээ, дүгнэлт, зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэгчиддээ хүргэн ажилладаг.