Монгол Эм Импэкс Концерн хавдрын өвчний дэвшилтэт эмчилгээг Монголд нэвтрүүллээ

Монгол Эм Импэкс Концерн эмийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Mylan /Майлан/ компанитай хамтран хавдрын өвчний үед тэр дундаа ходоод, хөхний хорт хавдрын үед  хэрэглэгдэх орчин үеийн анагаах ухааны ололтыг шингээсэн дэвшилтэт Хертраз бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүллээ. Ингэснээр ходоод, хөхний хорт хавдар хүндрэл, өвчний даамжирлыг бууруулах таатай нөхцөл бүрдэж байгаа юм.

ЧИХРИЙН ШИЖИНГИЙН ШАЛТГААНТ ХӨЛНИЙ ШАРХНЫ ДЭВШИЛТЭТ ЭМЧИЛГЭЭ МОНГОЛД НЭВТЭРЛЭЭ

Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд чихрийн шижин өвчин, түүнээс үүдэлтэй хүндрэлийг бууруулах зорилгоор орчин үеийн анагаахын шинжлэх ухааны ололт, дэвшил бүхий эмчилгээг Монголд нэвтрүүллээ. Ингэснээр чихрийн шижин өвчний шалтгаант хөлний шархны хүндрэлийг эмчлэх эмчилгээнд томоохон дэвшил болж байгаа төдийгүй цаашлаад төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтарч чихрийн шинжин өвчний эмчилгээний цогц менежментийг нэвтрүүлэх боломж бүрдэж байна.

Монгол Эм Импэкс Концерн хүндэт өргөмжлөлөөр шагнагдав

Өнгөрөгч 7 хоногт Монголын Гастроэнтеролгийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хоол боловсруулах эрхтэн судлалын долоо хоног” амжилттай болж өндөрлөлөө.

Монгол Эм Импэкс Концерны хамт олон УЛААНБААТАР МАРАФОН арга хэмжээнд нэгдлээ

Нийслэлийн засаг даргын нэрэмжит “Улаанбаатар Марафон” арга хэмжээнд Монгол Эм Импэкс Концерны хамт олон нэгдэж эрүүл мэнд, идэвхитэй хөдөлгөөний ач холбогдлыг иргэдэд сурталчилан оролцлоо.

БҮСГҮЙ ТАНД ШИВНЭХ НУУЦ

ҮТРЭЭНИЙ БИЧИЛ БИЕТ ГЭЖ ЮУ ВЭ?

Бичил биетүүд нь бидний бүхий л салстын гадаргууг бүрхэж байдаг бичил орчин бөгөөд тодорхой өвчлөлүүдээс хамгаалах болон өөр маш олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг.

Дөдэрлэйний бактер хэмээн олонд танигдсан бичил биет нь үтрээний эрүүл мэнд болон тав тухтай байдлыг хадгалахад орлуулашгүй үүрэгтэй. Эрүүл эмэгтэйн үтрээнд маш олон тооны бичил биетэн буюу тогтвортой микрофлора агуулагдах бөгөөд тэдгээр бичил биетүүд үтрээний орчинг хамгаалах үүрэгтэй.

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ШУУХНАА ТҮҮНИЙ ШАЛТГААН

Нярай болон бага насны хүүхдэд ханиад шуухнаа нь хамгийн элбэг тохиолддог өвчлөл юм. Бага насны хүүхэд жилдээ дунджаар 6 удаа ханиад шуухнаа хүрдэг ба энэ нь дархлаа бүрэлдэн тогтож буй тул хэвийн үзэгдэл юм. Шуухнааны гол эмгэг явц нь хамрын салстын үрэвсэл бөгөөд ихэвчлэн вирүсээр үүсгэгддэг.

ЭЛЭГНИЙ С ВИРҮСИЙН ЭСРЭГ ЛЕДВИР ЭМИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Монгол Эм Импэкс Концерн, ЭМЯ-тай хамтран элэгний С вирүсийн эмийн эмчилгээний Ледвир эмийг Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдэд үнэ төлбөргүй олгохоор боллоо. Ингэснээр өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж, эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг бүрэн хөнгөлөн, Ледвир эмийг өвчтөн үнэ төлбөргүй авах боломж бүрдэж байгаа юм байна.

Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох Энтрепренерээр шалгарлаа

МҮХАҮТ-аас оны шилдэг компани, ААН-үүдээ шалгаруулдаг “Энтрепренер-2017” арга хэмжээ өнгөрөгч баасан гараг буюу 12-р сарын 22-ны өдөр болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд Монгол Эм Импэкс Концерн “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч оны онцлох Энтрепренер”-ээр шалгарч шагналаа гардан авсан юм.

Д.ДАВААДОРЖ: ӨВЧНИЙГ ХҮНДРЭХЭЭС НЬ ӨМНӨ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ ОРЧИН ҮЕИЙН АНАГААХЫН ҮНДСЭН ЧИГ ХАНДЛАГА

Орчин үеийн анагаахын шинжлэх ухааны ололт, амжилтын ачаар элэгний С вирүсийн халдварыг маш богино хугацаанд өндөр үр дүнтэйгээр эмчлэх боломжтой болсон. Хэдийгээр Монгол Улс элэгний өвчлөл, түүнээс үүдэлтэй хавдар, нас баралтын зэргээрээ дэлхийд тэргүүлдэг ч харьцангуй богино хугацаанд өвчлөлийг бууруулах, тархалтыг хязгаарлах бүрэн боломжтой гэж эмч, мэргэжилтнүүд үздэг. Энэ талаар АШУҮИС-ийн Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх эмч Д.Даваадоржтой цөөн хором ярилцлаа.

Ц.БАТЦЭНГЭЛ: АНТИБИОТИК ХАНИАДНЫ ВИРУСТ ОГТ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ

Zurag_1

Хүйтэн сэрүүний улиралд ханиад томуугийн өвчлөл ихэсдэг. Энэ жил амьсгалын замын өвчлөл, түүнээс үүдэлтэй, уушгины хатгалгаа бага насны хүүхдүүд ч гэлтгүй насанд хүрэгчдийн дунд маш өндөр байна. Томуугийн халдвараар өвчилсөн тохиолдолд элдэв антибиотик дур мэдэн хэрэглэлгүй витамин, эрдэс бодисоор баялаг хоол тэжээл хэрэглэх замаар дархлаагаа сайжруулах, мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай юм. Энэ талаар бид  УНТЭийн Уушгины эмгэг судлалын клиникийн их эмч, АУы магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ц.Батцэнгэлтэй ярилцлаа.