БҮСГҮЙ ТАНД ШИВНЭХ НУУЦ

ҮТРЭЭНИЙ БИЧИЛ БИЕТ ГЭЖ ЮУ ВЭ?

Бичил биетүүд нь бидний бүхий л салстын гадаргууг бүрхэж байдаг бичил орчин бөгөөд тодорхой өвчлөлүүдээс хамгаалах болон өөр маш олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг.

Дөдэрлэйний бактер хэмээн олонд танигдсан бичил биет нь үтрээний эрүүл мэнд болон тав тухтай байдлыг хадгалахад орлуулашгүй үүрэгтэй. Эрүүл эмэгтэйн үтрээнд маш олон тооны бичил биетэн буюу тогтвортой микрофлора агуулагдах бөгөөд тэдгээр бичил биетүүд үтрээний орчинг хамгаалах үүрэгтэй.

БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ШУУХНАА ТҮҮНИЙ ШАЛТГААН

Нярай болон бага насны хүүхдэд ханиад шуухнаа нь хамгийн элбэг тохиолддог өвчлөл юм. Бага насны хүүхэд жилдээ дунджаар 6 удаа ханиад шуухнаа хүрдэг ба энэ нь дархлаа бүрэлдэн тогтож буй тул хэвийн үзэгдэл юм. Шуухнааны гол эмгэг явц нь хамрын салстын үрэвсэл бөгөөд ихэвчлэн вирүсээр үүсгэгддэг.

Та Д амин дэмийн дутагдалтай юу? – СОНЖОО

Монгол орны газар нутаг, улирлын онцлогоос шалтгаалж бид нарны гэрэл, хоол тэжээлээсээ Д3 амин дэмийг хангалттай хэмжээнд авч чаддаггүй. Гол төлөв хүний арьсанд хэт ягаан туяаны тусламжтайгаар бүрэлддэг энэхүү амин дэм манай хүн амын 80 орчим хувьд дутагдаж байдаг байна. Иймээс нэмэлтээр Д3 амин дэмийг ууж хэрэглэх замаар нөхөх зайлшгүй шаардлагатай юм. Д3 амин дэм нь яс, мэдрэл болон булчин, дарлаа, зүрх судасны хэвийн үйл ажиллагаанд онцгой ач холбогдолтой бөгөөд ясны сийрэгжилт, зүрхний шигдээс, чихрийн шижин, цус харвалт зэрэг өвчнүүдийн эрсдэлээс урьдчилан сэргийлдэг байна. Та өөрийн сонгосон хариултын харгалзах оноог цуглуулж хариулт хэсгээс танд Д3 амин дэм дутагдаж байгаа эсэхийг мэдээрэй.