Д.ДАВААДОРЖ: ӨВЧНИЙГ ХҮНДРЭХЭЭС НЬ ӨМНӨ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ ОРЧИН ҮЕИЙН АНАГААХЫН ҮНДСЭН ЧИГ ХАНДЛАГА

Орчин үеийн анагаахын шинжлэх ухааны ололт, амжилтын ачаар элэгний С вирүсийн халдварыг маш богино хугацаанд өндөр үр дүнтэйгээр эмчлэх боломжтой болсон. Хэдийгээр Монгол Улс элэгний өвчлөл, түүнээс үүдэлтэй хавдар, нас баралтын зэргээрээ дэлхийд тэргүүлдэг ч харьцангуй богино хугацаанд өвчлөлийг бууруулах, тархалтыг хязгаарлах бүрэн боломжтой гэж эмч, мэргэжилтнүүд үздэг. Энэ талаар АШУҮИС-ийн Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор, Монгол Улсын зөвлөх эмч Д.Даваадоржтой цөөн хором ярилцлаа.

Ц.БАТЦЭНГЭЛ: АНТИБИОТИК ХАНИАДНЫ ВИРУСТ ОГТ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ

Zurag_1

Хүйтэн сэрүүний улиралд ханиад томуугийн өвчлөл ихэсдэг. Энэ жил амьсгалын замын өвчлөл, түүнээс үүдэлтэй, уушгины хатгалгаа бага насны хүүхдүүд ч гэлтгүй насанд хүрэгчдийн дунд маш өндөр байна. Томуугийн халдвараар өвчилсөн тохиолдолд элдэв антибиотик дур мэдэн хэрэглэлгүй витамин, эрдэс бодисоор баялаг хоол тэжээл хэрэглэх замаар дархлаагаа сайжруулах, мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөний дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай юм. Энэ талаар бид  УНТЭийн Уушгины эмгэг судлалын клиникийн их эмч, АУы магистр, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ц.Батцэнгэлтэй ярилцлаа.

ДЭЛХИЙН ДОХ-Н ЭСРЭГ ӨДӨР

Өнгөрөгч 12 дугаар сарын нэгний өдөр дэлхийн ДОХ-ын эсрэг өдөр тохиолоо. Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ нь ХДХВ буюу хүний дархлал хомсдлын вирүсээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин юм. Одоогоор энэхүү өвчнийг бүрэн эдгээх боломжгүй бөгөөд хүн бүр хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьтал, халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх зэрэг эрсдэлтэй хүчин зүйлсээс зайлсхийх нь шаардлагатай байгаа юм.

ЭЛЭГНИЙ С ВИРҮСИЙН ЛЕДВИР ЭМ 99.000 ТӨГРӨГ БОЛОН ХЯМДРАВ

636120011723962943-ledvir

Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд элэгний өвчлөлийг бууруулах чиглэлээр олон талт ажлуудыг хийж хэрэгжүүлсээр ирсэн. Энэ удаад АНУ-ын Mylan компаний ЛЕДВИР эмийг 99,000 төгрөг болгон хямдруулжээ. Мөн 11-р сарын 14-ний өдрөөс хойш эмийн эхний тунгаа худалдан авсан өвчтөнүүдэд 3 дахь тунг үнэгүй олгохоор болсон байна. Ингэснээр элэгний С вирүсийн эмчилгээний зардал буурч, өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой ажээ.

Ледвир эм нь 2016 оны 4-р сард албан ёсоор Монголд нэвтэрсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 8000 орчим өвчтөн тус эмийн эмчилгээнд хамрагдаж аюулт өвчнөөсөө ангижираад байна.

Монгол Эм Импэкс Концерн нь Засгийн газраас хэрэгжүүлж буй Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг дэмжин ажилладаг бөгөөд Элэгний өвчлөл, тэр дундаа хепатит В, С вирүсийн халдварыг бууруулах тал дээр шат дараатай ажлыг хийж хэрэгжүүлсээр байгаа юм.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАВЛАХ 1800-1923 дугаарын утаснаас лавлаарай.

Эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулав

Өнөөдөр Монгол Эм Импэкс Концерн Нийслэлийн Өргөө амаржих газрын эмч мэргэжилтнүүдэд элэгний В вирүсийн халдвартай эх, хүүхдэд хийгдэх эмчилгээ болон бусад нэн шаардлагатай эмчилгээний бүтээгдэхүүний мэдээлэл, зөвлөгөөг хүргэн ажиллалаа.

Дэлхийн аваргуудыг БЕРЕШ дэмжив

Өнгөрөгч 8-р сарын 28-с 9-р сарын 3-ны өдрүүдэд Жүдо бөхийн ДАШТ болж өнгөрсөн билээ. Энэхүү тэмцээнд Монгол улсын баг тамирчид амжилттай оролцож 1 алт, 1 мөнгө, 4 хүрэл медалийг эх орондоо авчирсан баяртай үйл явдал болж өнгөрлөө.

Заавал эмнэлэгт очиж шарлага хийлгэх хэрэггүй боллоо

Сайн байцгаана уу. Та бүхэндээ Унгар улсад үйлдвэрлэгдэж, Европын холбооны стандартад нийцсэн  шарлагын аппаратыг танилцуулж байна.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжив

Өнөөдөр буюу 2017 оны 8-р сарын 7-нд Монгол Эм Импэкс Концерн Эхийн Сүүгээр Хооллолтыг дэмжих сайн дурын үүрэг амлалт түншлэлийн уулзалтанд нийгмийн хариуцлагын хүрээнд оролцож “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих тунхаг” бичигт гарын үсэг зурлаа.

Зуны улирлын урилгагүй зочдын эсрэг

Урин дулаан зуны улиралтай хамт айлчлан ирдэг урилгагүй зочин нэг байтугай нэлээд хэд бий. Тэрхүү урилгагүй зочны тусламжтай та бид түүнчлэн үр хүүхдүүд маань хүртэл нойргүй хонох нь энүүхэнд. Гар хөл улайх, юм гарах, харшил өгөх зэрэг хүндрэлүүд гарч болзошгүй байдаг тул Монгол Эм Импэкс Концерн хэрэглэгч та бүхэндээ энэхүү асуудлыг шийдэж болох өөрсдийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр

Өнгөрөгч баасан гариг буюу 7-р сарын 28-нд “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-т зориулсан “Талархлын өдөр” нээлттэй өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө. Тус өдөрлөгийг Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэг зохион байгуулж Монгол Эм Импэкс Концерн ХХК өөрийн бүтээгдэхүүний тухай иргэдэд мэдээлэл өгч гар бие оролцлоо.