LEDVIR – Элэгний С вирүсийг эмчлэх бэлдмэл
Ledvir бүтээгдэхүүн нь Ledipasvir 90mg/Sofosbuvir 400mg бодисийн нийлмэл шахмал эм бөгөөд элэгний С вирүсийг 99%-н үр дүнтэйгээр эмчлэх орчин үеийн анагаах ухааны шинэ ололт, дэвшилийг өөртөө шингээсэн бүтээгдэхүүн юм. Энэхүү бүтээгдэхүүнийг АНУ-ын Mylan компани бүтээгдэхүүн бөгөөд Glead sciences компаний албан ёсны эрхтэйгээр үйлдвэрлэдэг.

Энэхүү бүтээгдэхүүнийг Монгол Эм Импэкс Концерн нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хямд үнээр Монголд нэвтрүүлж 2016 оны 4-р сарын 29-ны өдөр LEDVIR эмийн албан ёсны нээлтийг хийсэн юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ Ледвир бүтээгдэхүүнийг чанар нь баталгаажсан анхны элэгний С вирүсийн эмээр зарласан байна.

Эх сурвалж: WHO prequalifies first generic active ingredient for hepatitis C medicines

Ингэснээр элэгний С вирүстэй өвчтөнд очих эмийн хүртээмж нэмэгдэж, санхүүгийн дарамт багатайгаар аюулт өвчнөөсөө ангижрах боломж бүрсэн билээ. Өнөөдрийн байдлаар LEDVIR эмийн эмчилгээнд 4000 гаруй өвчтөн хамрагдсан бөгөөд эмийн  үр дүн маш өндөр гарч байгаад эмчлэгч эмч нар болон өвчтөнүүд маш сэтгэл хангалуун байгаа юм. LEDVIR эмийн чанар, үр дүн нь олон улсын эрүүл мэндийн салбарт хэдийнэ баталгаажсан бөгөөд энэ талаар эрдэмтдийн олон судалгааны үр дүнгээс харж болно.