БЕРЕШ – Унгар эрдэмтний домогт нээлт

Береш эмийн үйлдвэр нь Унгар улс дахь үндэсний эзэмшигчтэй хамгийн том хувийн эмийн үйлдвэр юм. Үүсгэн байгуулагчийн шинжлэх ухааны болон хувийн ололт амжилт нь түүний хүү Доктор Ёожэф Береш Жуниорын үлгэр жишээ нь болж ирсэн ба тэрбээр одоо Береш эмийн үйлдвэрийг 2000 оноос хойш удирдан ажиллаж байна.

Компанийн гол зорилго нь хүн ардын эрүүл мэндийг сайжруулж, эрүүл мэнддээ анхаарах ухамсарт сэтгэлгээг хөгжүүлэх юм. Бүтээгдэхүүнүүд нь голчлон эрүүл мэнд хамгаалах, өвчин эмгэгээс эмчлэх зориулалттай. Өнөөдөр Береш нэр нь Унгар улсад хамгийн сайн танигдсан хүн болгоны хүндлэлийг хүлээсэн брэнд нэр болоод байгаа билээ.

Хагас зууны өмнө суут судлаач Доктор Ёожеф Береш ижил нөхцөлд хоёр өөр хөрсөнд ургуулсан ургамлуудад ургалт ба үр жимсний чанар нь ондоо байгааг анзаарсан байна.

Доктор Берешийн энэхүү ажиглалт нь яагаад ийм ялгаа байна вэ гэдгийг судлахад хүргэсэн ба зөвхөн ганц хүчин зүйл нь ондоо байсан дээр судалгаагаа суурилсан нь хөрс байлаа. Маш олон судалгаа шинжилгээний дараа тэрбээр үржил шим муутай хөрсөнд организмд чухал шаардлагатай зарим тэжээл дутуу байгааг олж илрүүлсэн ба эдгээрийг хөрсөнд нэмсний дараа ургамал өвчлөлгүй эрүүл ургасан байна. Үүнээс үүдэн маш олон жилийн судалгааны үр дүнд микроэлемэнтүүдийн организм дахь орлуулашгүй үүргийн тухай олж нээснээр хүний бие мах бодид явагдаж буй биохимийн урвалуудад микроэлемэнтүүд зайлшгүй хэрэгтэй гэсэн өнөөгийн ойлголтонд хүрэх замыг нээж өгсөн юм. Микроэлемэнтүүдийг хүний биед хэрэгцээтэй хэмжээгээр нь хольж тусгай аргаар бие мах бодид шууд шингэхээр бэлтгэгдсэн нэгдэл бол өнөөдрийн Береш дусал юм. 1989 онд Береш эмийн үйлдвэр үүсгэн байгуулагдсанаас хойш Доктор Ёожэф Берешийн энэхүү нээлт нь Унгарын эрүүл мэнд хамгаалах бэлдмэлийн зах зээлийг өнөө хүртэл тэргүүлж явна. Энэхүү бүтээгдэхүүн нь өдөр бүр олон зуун мянган хүнийг эрүүл мэндээ хамгаалахад нь болон өвчин зовлонгоосоо тэнхрэхэд нь туслаж байна.

Та энэхүү бүтээгдэхүүнийг Монгол Эм Импэкс Концерны Улаанбаатар хотын болон 21 аймгийн бүх салбараас худалдан авах боломжтой.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s