Хүүхэд хаана CHICCO тэнд

Италийн алдарт Chicco брэнд нь дэлхийн 120 гаруй оронд 300 гаруй дэлгүүртэй бөгөөд Итали улсдаа 150 гаруй нэрийн дэлгүүүртэй эх хүүхдийн тав тух, аюулгүй байдлыг эрхэмлэсэн чанартай, сонирхолтой, хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ дэлхийн олон орны ээжүүд, хүүхдүүдэд хүргэж буй тэдний хайртай брэнд юм.

Монгол Эм Импэкс Концерн нь 2008 оноос Chicco брэндийн албан ёсны дистрибьютерээр ажиллаж байгаа бөгөөд  Улаанбаатар хотын болон орон нутгийн 21 аймгийн салбаруудаараа ээжүүд, өхөөрдөм бяцхан дүү нартаа Chicco брэндийн чанартай, хэрэгцээтэй бүтээгдэхүүнүүдийг хүргэж байна.

Chicco брэнд нь хүүхдийн өсөж торних хугацаанд гардаг бэрхшээл, бие махбодын онцлог зэргийг маш сайн ажиглаж түүнд бүрэн тохирсон бүтээгдэхүүнийг гаргадаг бөгөөд таны хүүхдэд тохирсон олон сонирхолтой бүтээгдэхүүн Монгол Эм Импэкс Концерны салбаруудаар худалдаалж байна.

Та Chicco Mongolia хуудсанд нэгдэж Chicco брэндийн бүтээгдэхүүний талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг аваарай.