Амин дэмийн хаан – ВИТАМИН Д3 ХЕВЕРТ

Монгол орны газар нутаг, улирлын онцлогоос шалтгаалж бид нарны гэрэл, хоол тэжээлээсээ Д3 амин дэмийг хангалттай хэмжээнд авч чаддаггүй. Гол төлөв хүний арьсанд хэт ягаан туяаны тусламжтайгаар бүрэлддэг энэхүү амин дэм манай улсын хүн амын 80 орчим хувьд дутагдаж байдаг байна. Иймээс нэмэлтээр Д3 амин дэмийг ууж хэрэглэх замаар нөхөх зайлшгүй шаардлагатай юм.

Д3 амин дэм нь яс, мэдрэл болон булчин, дарлаа, зүрх судасны хэвийн үйл ажиллагаанд онцгой ач холбогдолтой бөгөөд ясны сийрэгжилт, зүрхний шигдээс, чихрийн шижин, цус харвалт зэрэг өвчнүүдийн эрсдэлээс урьдчилан сэргийлдэг байна.

Монгол Эм Импэкс Концерн нь ХБНГУ-д герман улсад үйлдвэрлэсэн ВИТАМИН Д3 ХЕВЕРТ /1000 ОУН/бүтээгдэхүүнийг Монгол Улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлж харьцангуй хямд үнээр Улаанбаатар хотын болон 21 аймаг дахь өөрийн салбаруудаараа худалдаалж эхлээд байна.